Бидний тухай

Хонх.мн сайтын үндсэн бодлого 
Хонх.мн сайт үйл ажиллагаагаа өргөжүүлж, улстөр, эдийн засгийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, үнэн бодит байдлаар хамгийн түрүүнд хүргэж байхыг чухалчилна.
Та бүхэндээ мэдээний нүүр хуудаст нийтлэгдэх бүх төрлийн контент дахь нийтлэлийн болоод үйл ажиллагааны бодлогоо танилцуулж байна.
Үүнд: 
•    НЭГ. ҮНДСЭН НИЙТЛЭЛИЙН БОДЛОГО 
•    ХОЁР. МЭДЭЭ НИЙТЛЭХ ЗАРЧИМ 
•    ГУРАВ. ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛЗҮЙ 
•    ДӨРӨВ. ТЭНЦВЭРТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА 
•    ТАВ. ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙГ ХӨГЖҮҮЛНЭ

 НЭГ. ҮНДСЭН НИЙТЛЭЛИЙН БОДЛОГО 
1.1 Хонх.мн сайт нь монголдоо төдийгүй, дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол үндэстэний мэдээллийн гол цөм байна.
1.2 Монголын болоод гадаадын улс орнуудад болж буй үйл явдалын мэдээ, мэдээлэл, нийтлэл, тойм, сурвалжлага, ярилцлага байх ба бусад сайтаас ялгарах өөрийн гэсэн сонирхолтой контентуудыг бэлтгэнэ.

ХОЁР. МЭДЭЭ НИЙТЛЭХ ЗАРЧИМ 
2.1 Иргэний сэтгүүлзүйг дэмжиж уншигч, хандагчдад мэдээ нийтлэх боломжийг нээлттэй олгоно. Ингэхдээ бусдын нэр төрд халдсан, гүтгэлэг, нэг талыг баримталсан мэдээлэл, садар самуун, ёс бус зүйлд редакцийн зүгээс хяналт тавина.
2.2 Тодорхой баримтан дээр тулгуурласан, бодитой эх сурвалжаас авсан мэдээлэл нийтэлнэ
2.3 Редакциас нийтлэлийн бодлогын хүрээнд өөрийн гэсэн контент боловсруулна.
2.4 Нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчилахгүй

ГУРАВ. ЁСЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛЗҮЙ 
3.1 Хонх.мн сайтын сэтгүүлчид нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах бүх хууль дүрмийг баримтлан ажиллана.
3.2 Хувь хүн болон албан байгууллагын нэр хүндэд шууд нөлөөлөх ор үндэсгүй, худал мэдээлэл цацахгүй
3.3 Эх сурвалжаа хамгаална
3.4 Олж авсан баримт, материалыг байнга хянаж, эрэн сурвалжилах  хэлбэрээр нэхэн шалгаж, үнэн бодит мэдээллийг хүргэнэ.
3.5 Мэдээ, материалаа ашиглан хувь хүн, албан байгууллагат  дарамт үзүүлэх буюу түүнийгээ ашиглан авилга авахгүй
3.6 Улс эх орон, ардчиллын үнэт зүйлсэд эс харшлах бусдын нууцыг хууль бусаар хэвлэн нийтлэхгүй
3.7 Сэтгүүлч нь бичсэн мэдээ, нийтлэлдээ алдаа гаргасан тохиолдолд үүссэн аливаа асуудлын хариуцлагыг бүрэн хүлээнэ
3.8 Нэг талын эх сурвалжаар мэдээлэл бэлдэхгүй
3.9 Бусдын бичвэрийг зөвшөөрөлгүй хуулбарлахгүй
3.10 Мэдээлэл олж авах, эрэн сурвалжлах явцдаа хууль бус аргаар бусдыг ашиглаж, эх сурвалж болгохгүй
3.11 Шашин шүтлэг, яс үндэс, нас хүйс, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхахгүй.

ДӨРӨВ. ТЭНЦВЭРТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА 
4.1 Уншигч, иргэдээ дээдэлж, үргэлж үнэн бодит мэдээллийг шуурхай түгээнэ
4.2 Улс эх орон, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсэд харшлах аливаа мэдээллийн нотлох баримтыг нуун дарагдуулахгүй
4.3 Төлбөрт болон захиалгат мэдээ мэдээллийг сэтгүүлчийн бүтээлээс ялгаж, уншигч хандагчдад тусгай таних тэмдэгтэйгээр хүргэнэ

ТАВ. ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙГ ХӨГЖҮҮЛНЭ 
5.1 Хонх.мн сайт нь уншигч, хандагчидтайгаа илүү ойр ажиллаж, мэдээ мэдээлэлтэй холбоотой санал асуулга, мэтгэлцээн өрнүүлнэ
5.2 Иргэдээс ирсэн асуудал хөндсөн болон нийгэмд чиглэсэн мэдээ, мэдээллийн утга агуулгыг өөрчлөхгүйгээр нийтэлнэ

Шинэ мэдээ

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn