Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Дорнод аймаг болон Баян-Уул, Баяндун, Хэрлэн суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Дорнод аймгийн хувьд өнгөрсөн онд нийт 12 удаагийн хээрийн түймэр гарч, 460,7 мянган га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 1,8 тэрбум, түймрийг унтраахад 6,9 сая, нийт 1,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Он гарсаар нэг хээрийн түймэр гарсан. Нийт нутгийн 10 хувьд нь цасан бүрхүүлтэй байгаагаас үзэхэд хуурайшилт ихтэй түймэр гарах эрсдэл өндөртэй байгаа аж.

Тиймээс аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу аймгийн төвөөс гадагш гарах чиглэлийн замууд дээр тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг шалгаж, санамж, зааварчилгаа өгөх байнгын болон хөдөлгөөнт хяналт, шалгалтын таван цэгийг байгуулсан.

Мөн 14 сумын мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг, зааварчилгаа өгөх, сумдын Засаг дарга нартай “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ажиллах тухай гэрээ” байгуулах ажлыг энэ сарын 20-аас эхлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгааг энэ үеэр танилцууллаа.


Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын онцгой комиссын 2019 оны 2 дугаар сарын 20-ний өдрийн 01 дүгээр албан даалгавар, Монгол Улсын Шадар Сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын хамтарсан 2019 оны 12/А/51 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn