Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан жагслаа

Ерөнхий боловсролын хэд хэдэн сургуульд сүрьеэгийн халдвар тархаж, цөөнгүй хүүхдүүд эмчлүүлж буй. Гэвч энэ асуудалд Эрүүл мэндийн сайд анхаарахгүй байна хэмээн эцэг эхчүүд үзэж, өнөөдөр яамны гадаа жагслаа. Тэд сүрьеэг ердийн өвчин мэтээр ярьсан мэргэжлийн бус Эрүүл мэндийг сайдыг огцрохыг шаардаж байна.
Уг жагсаалд оролцож буй Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа “Монгол Улсын эрүүл мэндийн байдал гамшгийн хэмжээнд хүрлээ. Сүүлийн 20-30 жилд гарсан бүх ололт амжилтаас ухарч байна. Африкийн орнуудыг сүрьеэгийн голомт гэж үздэг байсан бол өнөөдөр монголчууд тэр улсын хэмжээнд очсон байна. Сургуулийн сурагчдын 10 хувь нь далд сүрьеэтэй, дахиад 10-20 хувь нь идэвхтэй сүрьеэтэй байна. Энэ нь сурагчдын эрүүл мэндэд хамгийн ноцтой аюулыг учруулж байна” хэмээн ярилаа.

Жагсагчид Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг Хүүхдийн баяраас өмнө хариуцлага хүлээж, огцрорхыг шаардаж байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр манай улсын 100 мянган хүн ам тутамд 547 хүн сүрьеэгийн халдвартай нь тогтоогджээ. Нэг хүний сүрьеэ өвчнийг эмчлэхэд багадаа 1 сая, цаашлаад 40-50 сая төгрөг шаарддаг. Тиймээс өнөөдөр халдвар аваад буй хүүхдүүдийг тусгаарлан эмчлэх нь нэн тэргүүний асуудал. Гэтэл мэргэжлийн бус сайд наад захын ийм ажлыг зохион байгуулахгүй байгааг жагсагчид хэлж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn