Рауф Арашуковыг хөрөнгө орлогоо мэдүүлээгүй гэх шалтгаанаар гишүүнээс чөлөөлжээ

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн 153 гишүүний 100 хувийн саналаар Рауф Арашуковыг парламентын гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Рауф Арашуковыг хуульд заасан хугацаа буюу дөрөвдүгээр сарын 1-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй гэх шалтгаанаар гишүүнээс чөлөөлжээ.

Холбооны Зөвлөл өнгөрөгч нэгдүгээр сарын 30-нд түүний халдашгүй эрхийг нь цуцалсан юм. Уг шийдвэрийн дараахан гишүүнийг хүн амины хэрэг, аллагын захиалга өгсөн хэмээн буруутгаж, баривчилжээ.

Өдгөө 32 настай Арашуковыг Карачай-Черкес мужид 2010 онд хоёр удаа захиалгаар хүний амь хөнөөлгөсөн хэрэгт буруутгаж, шалгасаар байна. Тэрбээр буруутай нь тогтоогдвол үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлж магадгүй.

Мөн түүний эцэг Раул Арашуков “Газпром” компанийн орон нутаг дахь салбарын зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэмээн буруутгаж, баривчилсан юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn