С.Уянга: Антибиотикийг зохистой хэрэглэвэл эм болно, харин буруу хэрэглэвэл амь насанд аюултай

Антибиотикийн зохистой хэрэглээний талаарх мэдээлэл өгөх арга хэмжээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эм зүй, эмнэл зүйн албанаас зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол тэр дундаа дураараа эм худалдаж авах, хугацаа нь дууссан эм хэрэглэх, “кабсел”-тай эмийг задлан уух нь ямар хор нөлөөтэй тухай иргэд, эмч нар хоорондоо чөлөөтэй хэлэлцлээ.

Улсын төв эмнэлгийн эм зүйн албаны дарга С.Уянгаас эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ, иргэд эмийг хэрэглэхдээ юуг анхаарах ёстой вэ зэрэг бидний мэддэг юм шиг хэрнээ, мэддэггүй асуултуудын хариулт авлаа.

-Хүмүүс эмийн сангаас дураараа эм авч хэрэглэдэг . Энэ нь ямар үр дагавартай вэ?

-Антибиотик, эмийг дураараа идэж болохгүй. Зөвхөн нянгийн эсрэг хэрэглэнэ. Вирусийн эсрэг хэрэглэхгүй гэдгийг хүн бүр мэддэг боловч өнөөдөр дураараа хэрэглэсээр байна. Гэхдээ энэ өдөрлөгийг зохион байгуулснаар хүмүүсийн антибиотикт хандах хандлага өөрчлөгдөж байна. Жишээ нь, эмийн сангаар антибиотикийг дураараа зардаг байсан. Харин одоо зөвхөн жороор зардаг. Антибиотикийг дураараа хэрэглээд байхаар өвчин нь хүндрээд эмнэлэгт ирэхэд биед байгаа нянд нь уусан эм нь дасал болчихсон байдаг. Ингэхээр эмчлэгдэх эмгүй болно гэсэн үг.

Эмч биш хүмүүс бие биедээ эм санал болгодог. Тэрийг уусан чинь намдсан, энэ сайн эм гэх мэт. Энэ ер нь зөв үү?

-Хүн бүрийн биеийн онцлог өөр. Надад таарсан толгойн эм өөр хэн нэгэнд таарахгүй байж болно. Тиймээс өвдсөн бол эмчид үзүүлээд, өөрт тохирох эмийг авч хэрэглэх нь хамгийн зөв сонголт. Тухайн өвчтөнд ямар эмийг хэдий хугацаагаар хэрэглэхийг ганцхан эмч л бичиж өгөх эрхтэй. Харин эмч зүйч нар танд зөвлөгөө өгч болно. Усаар даруулах уу, хоолны өмнө уух уу гэх мэт.

-Антибиотик хэрэглэхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Хамгийн эхэнд, антибиотик хүүхдийн гараас хол байлгах хэрэгтэй. Хэрвээ гэрт чинь антибиотик эмийн үлдэгдэл байвал хугацаа нь хэтэрсэн тохиолдолд болохгүй. Эмийг зөв хэрэглэвэл л эм болно уу гэхээс эм бол тийм ач тустай эд биш. Буруу хэрэглээд амь насаа алдсан тохиолдолд ч бий. Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн эмийг уух ёстой цаг минутдаа эмчийн заавраар зөв цагт нь зөв тунгаар уухыг хэлнэ.

Эмчийн зөвлөгөө

-Ханиад томуу нь вирусээр үүссэн байдаг тул антиобитик үр дүнгүй.

-Антибиотикийг зөвхөн нянгаар үүссэн өвчнийг эмчлэхгүй.

-Антибиотик вирусээр үүссэн байдаг тул антибиотик үр дүнгүй

-Антибиотикийг дур мэдэн хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход төвөгтэй болж архагшина.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn