МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ.

Тэрбээр дуурийн урлагийг сурталчлах, амжилтыг үнэлэх, шагнаж урамшуулах, дэлхийн өнцөг булан бүрээс шинэ дуурийн авьяастнуудад тэтгэлэг олгох зорилгоор найм дахь удаагаа зохиогдож буй “Opera Star” олон улсын дуурийн дуулаачдын шагналд нэр дэвшсэн.

Нийт есөн төрөлд 27 дуучин өрсөлдсөнөөс Монголын баритон Э.Амартүвшин шилдгээр шалгарч энэ оны арванхоёрдугаар сарын 29-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болох “Opera Star” Олон улсын дуурийн шагнал гардуулах найм дахь удаагийн ёслолд оролцож, шагналаа гардахаар болжээ.

“Дуурийн оскар” гэгддэг энэхүү арга хэмжээг 2012 оноос хойш зохион байгуулж буй юм. Энэ удаагийн гала тоглолтыг Маэстро Лучано Павароттигийн /Италийн алдартай дуурийн дуучдын нэг байв/ дурсгалд зориулах аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn