Монгол Улсын шүүхийн шүүн таслан ажиллагааны дүн мэдээг танилцууллаа

 

 Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын шүүхийн 2021 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар танилцуулсан юм.

Монгол Улсын шүүх 2021 оны 3 дугаар улиралд 62138 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 8668, иргэний 29970, захиргааны 1222 хэрэг, зөрчлийн 15857 нийт 55717 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15980 хүн, 61 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1107 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1020 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1436 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 2159 хэргээр буюу 19.9 хувиар, иргэний хэрэг 11933 хэргээр буюу 28.5 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 102 хэргээр буюу 9.1 хувиар өссөн байна.

Давж заалдах шатны шүүх 2021 оны 3 дугаар улиралд эрүүгийн 1574, зөрчлийн 406, иргэний 1956, захиргааны 994 хэрэг, нийт 4930 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх 2021 оны 3 дугаар улиралд эрүүгийн 273, иргэний 1092, захиргааны 126 хэрэг нийт 1491 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 1105 хуралдаанд 1121 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn