НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болж 3 сая төгрөгийн 4 азтан, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлоо.

Өнгөрөгч есдүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудаас азтан шалгаруулсан юм.

Наймдугаар сард нийт 53,679,676 баримт хэвлэгдсэнээс 34,317,014 баримт бүртгэгджээ.

Үндсэн сугалааны дугаарт 0593-6915 тоо таарсан ба сугалаагаар

  • Сүүлийн 3 орон таарч 30,000 төгрөгийн азтан – 30,984
  • Сүүлийн 4 орон таарч 100,000 төгрөгийн азтан – 3048
  • Сүүлийн 5 орон таарч 500,000 төгрөгийн азтан – 330
  • Сүүлийн 6 орон таарч 1,500,000 төгрөгийн азтан – 38
  • Сүүлийн 7 орон таарч 3,000,000 төгрөгийн азтан – 4 тус тус тодорсон бол
  • Найман орон таарвал 20 сая төгрөгийн азтан – тодорсонгүй

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байсан ба 88362546 тоо таарсан ч СУПЕР азтан тодорсонгүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn