БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН 2380 АЛБАН ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Байгаль орчны, судалгаа шинжилгээний төв” УТҮГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран Орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаанд Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, түүнтэй холбогдох эрх зүйн зохицуулалт, орон нутагт анхаарах асуудал, шийдвэрлэх арга зам болон сум, дүүрэгт ажиллаж буй албан хаагчдад байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавх бэхжүүлэх сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд цахимаар амжилттай зохион байгууллаа.

Сургалтад 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, 330 сумын болон багийн Засаг дарга, ЗДТГ-ын албан хаагчид, байгаль хамгаалагч нар болон орон нутгийн төслийн ажилтан зэрэг нийт 2380 албан хаагч хамрагдав.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn