Арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээр АМАРНА

Арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээр АМАРНА

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар ирэх арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээр амарна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 5-ны баасан гарагт билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байгаа бөгөөд хуульд зааснаар энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг юм.

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны өдөр болох бөгөөд энэ жил баасан гарагт тохиож байна.

3.1.1.”нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;
4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn