Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ.

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.

05 дугаар сарын 28-ний байдлаар улсын хэмжээгээр 259,6 мянган га-д үр тариа, үүнээс 250,8 мянган га-д улаанбуудай, 9648 га-д төмс, 2773 га-д хүнсний ногоо, 6246 га-д тэжээлийн, 13824 га-д тосны ургамал, нийтдээ 292,1 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай, төмс 69,8 хувь, хүнсний ногоо 30,3 хувьтай явагдаж байна.

Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 383 аж ахуйн нэгж, иргэнд 1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ 7 хоногийн эхэн болон сүүлээр сэрүүснэ. 5 дугаар сарын 28, 6 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 29, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 1-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn