Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө

Терроризмтой тэмцэх зөвлөлийн хуралдаанаар терроризмтой тэмцэхтэй холбоотой асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар улирал тутамд хуралдаж, ажлын албаны гишүүдэд танилцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн хуралдааныг Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хошууч генерал П.Одонбаатар удирдаж, зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг төрийн 22 байгууллагын удирдлагууд оролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар Монголбанкнаас дараах асуудлуудын талаар танилцуулга хийв. Үүнд:

1. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн танилцуулгыг Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван,

2. Виртуал хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, түүний зохицуулалт болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр, стратегийг Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар тус тус танилцуулсан байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn