Монгол тулаанчид ялалтаар дүүрэн байна

 

АНУ-ын Сан Франциско хотод болсон MFC холбооны холимог тулаанд өрсөлдсөн гавьяат тамирчин П.Өнөрбат, “Ангууч” хочит Б.Баттөр нар өрсөлдөгчөө ялав.

П.Өнөрбатын хувьд хоёрдугаар үедээ Америк тулаанч Деннис Агуйларыг нокаутаар, “Ангууч” хочит Б.Баттөр эхний үед мөн Америк тулаанч Нэйтан Монтаног хүнд цохилтоор буулган авчээ.

Тус октагонд нийт 22 тулаанч хөл тавьснаас Монгол Улсаа төлөөлж:

– Ө.Тэмүүжин

– П.Өнөрбат

-Б.Баттөр

– М.Нандин-Эрдэнэ нар хүч үзсэн юм.

М.Нандин-Эрдэнэ нь MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалан тулалдаж, ялалтаа байгуулав.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn