А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцохоор Пуэрто Риког зорилоо

“Дэлхийн мисс-2021” тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 21-нээс эхний үйл ажиллагаа эхэлж, арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл Латин Америкийн “Пуэрто-Рико” арал дээр болно. Үүнд манай улсаас А.Бөртэ-Үжин хэмээх бүсгүй оролцоно.

Тэрбээр өдгөө 23 настай бөгөөд бүжгийн багш мэргэжилтэй. Биеийн өндөр нь 175 см, биеийн харьцаа 93/57/90.

А.Бөртэ-Үжин нь хамгийн анх 2017 онд “Miss world Mongolia” тэмцээнд оролцож байсан бол олон улсын хувьд БНСУ-д бослон “Miss Supertalent of the World record” тэмцээн аж. Уг тэмцээнд тэрбээр нэгдүгээр байрт шалгарч байжээ.

Харин уран нугаралтын төрлөөр 2007 оноос эхэлж Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, ХонгКонг, Турк, Швед зэрэг оронд аялан тоглолт хийж байсан аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn