“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК-ны нээлт ирэх сард болно

 

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэн бүтээсэн “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК ирэх сарын 3-ны баасан гарагт бүх кинотеатраар гарч эхлэх гэж байна.

Хотулун гүнжийн дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглосон аж. Тэрбээр ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн юм.

Тус киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллажээ.

Дөрвөн улиралд зураг авалтаа хийсэн, энэ оны хамгийн их төсөвтэй хэмээн тодорхойлогдоод буй монгол кино “Хотулун гүнж”-ийн нээлт “Өргөө”, “Cinemanext” кинотеатруудад болох аж.

Юань гүрний үед амьдарч, Хубилай хаантай хийж байсан эцгийнхээ тэмцэлд түшиг тулгуур болж явсан бөх гүнж Хотулун  өрнө дорнын түүхэнд хамгийн их алдаршсан түүхэн хүн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn