Ази, Номхон далайн бүлгийн Парламентын гишүүдийн хурал боллоо

 

Олон Улсын Парламентын Холбооны 143-р Ассамблейг тохиолдуулан Ази, Номхон далайн бүлгийн хурал /2021.11.23/ –ны 16:00 цагт цахимаар болов. Цахим хуралд Улсын Их Хурлын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт оролцов.

Хурлаар ОУПХны Гүйцэтгэх хороон дахь Ази, Номхон далайн бүсийн гишүүдийн мэдээллийг, АСЕАН+3 бүлгийн хурлын илтгэлийг сонсож, 2022 оноос Ази, Номхон далайн бүлгийг тэргүүлэх дараагийн улсыг тодруулах тухай хэлэлцэв.

Мөн ОУПХны Эмэгтэй Парламентын Форумын зөвлөлийн гишүүнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ОУПХны 3-р байнгын хорооны дэд Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг дэвшүүлж, Олон Улсын Парламентын Холбооны 143-р Ассамблейд санал болгохоор тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn