Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүллээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод байгаа. Үүнтэй холбогдуулан түүний оронд хэнийг томилох вэ гэсэн асуудал яригдаж буй. Д.Ганзориг нь өмнө нь УИХ-аас цэцийн гишүүнээр томилогдож байжээ. Тиймээс энэ удаад түүний оронд томилох хүнийг УИХ-аас санал болгож аж.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж буй Г.Баясгаланг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулжээ. Бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд мэргэжлийн хүн санал болгосон байна хэмээн үзэж, УИХ-ын дарга Г.Занданшатарын саналыг 100 хувь дэмжсэн байна.

Ингэснээр Үндсэн хуулийн цэцэд Г.Баясгаланг нэр дэвшүүллээ. Томилгоог энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганаар хэлэлцэх юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль

1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль

1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн.

Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, Англи хэлтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,

1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,

1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,

2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,

2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2012-2014 онд ‘Партнерс форэвэр’ ХХК-ын захирал,

2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх,

2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn