ШӨХТГ-аас “Мобиком” корпорацид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

ШӨХТГ-аас иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Мобиком корпорацид хяналт шалгалт хийснээр зөрчил дутагдал илэрсэн тул тус компанийг 20 сая төгрөгөөр торгохоор болжээ. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш. Цэрэндулам хэлэхдээ “Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр Мобиком корпораци “Өдрийн сонин” болон бусад хэвлэл мэдээлийн хэрэгслээр “хэрэглэгчдийг багцын өөр үйлчилгээнд шилжүүлэх, мөн хоёрдугаар сарын нэгнийг хүртэл аливаа багцын үйлчилгээ сонгоогүй хэрэглэгчдэд Мобикомын зүгээс багц сонгож, үйлчилгээ үзүүлнэ” гэсэн мэдэгдэл гаргасан. Үүнтэй холбоотой гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийлээ. Ингэхэд Мобиком корпораци хрээглэгчдэд бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар бодитой, үнэн зөв мэдээлэл өгөөгүй, хэрэглэгчтэй байгуулж буй стандарт гэрээний нөхцөл хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөлүүдийг оруулсан гэдэг нь тогтоогдсон.” Гэлээ.

Мөн иргэдээс иргэн гомдлын дагуу Юнивишн компанид хяналт шалгалтын ажлыг явуулжээ. Тодруулбал, иргэн Д-гээс Юнивишн нөхөж үзэх тарифаа өөрчилж 5000 төгрөг болгосон. Энэ тухайгаа Зууны мэдээ сонин дээр хоёр удаа нийтлүүлснээр өөрөөр мэдээлээгүй учраас бид мэдсэнгүй гэх гомдол ирсний дагуу ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, таван сая төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn