“Углааштай ээж”-ээр улс төрийн замаа зассан ойн өдөр

Өнөөдөр /2022.01.20/ дөнгөж төрсөн эхийг хөхөө өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй, углааштай зөөвөлөснийг улс нийтээрээ эсэргүүцсэн жагссаны нэг жилийн ойн өдөр.
Маргааш нь буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-нд Үндсэн хуулийн хамгаалалттай У.Хүрэлсүхийн Засгийн газар хамгийн хурдан буюу зургаан сарын дараа бүрэлдэхүүнээрээ огцорч байв. Ингэснээр 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш анх удаа өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн Ерөнхий сайд болсон билээ.

Өнгөн талдаа “Углааштай ээж хүү хоёрын төлөө танхимаараа хариуцлагаа үүрч Монголын улс төрд шинэ соёл оруулж байна” гэгдсэн. Гэвч цаад талдаа Ерөнхийлөгч болж улс төрд орж ирэх замаа зассан төдийхөн алхам байсан.

Ингэхдээ нялх биетэй ээж хүү хоёрын төлөө улс нийтээрээ анх удаа тэмцсэн жагсаалыг “Миний итгэж найдаж байсан Ерөнхийлөгч жагсаалыг санхүүжүүлж, мушгин турхирлаа” хэмээн Х.Баттулга руу сум шидсэн.

Улмаар “Миний бие улс төрөөс явж байгаа юм биш” гээд шууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсноо илэрхийлсэн байдаг. Хэлсэн ёсоороо хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчөөр ажиллаж асан Х.Баттулгатай үзэлцэж, сонгуульд нэр дэвших эрхгүй болгон намынхнаар нь агнуулж, өөрөө гарч ирсэн билээ.

Эх сурвалж: www.eguur.mn П.Урнаа

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn