Мэргэжлийн боксын IBO холбооны аварга асан, WBA холбоонд тоглодог “King Tug” хочит Н.Төгсцогт дараагийн тулаанаа ням гараг буюу нэгдүгээр сарын 23-нд хийнэ.
Өмнө нь Крис Колбертод ялагдаад байсан тэрээр АНУ-ын Виктор Пасильястай тулалдах байсан ч өрсөлдөгч нь КОВИД-19-ийн халдвар авснаар Намибын Сакариа Лукастай тулалдахаар болжээ.
Тулаан АНУ-ын Атлантик хотын “Borgata”-д болох бөгөөд ялсан нь аваргын бүсийн төлөө тулаан хийхэд ойртох юм.
“Цөлийн шуурга” хочит Сакариа Лукас 26 тулаан хийхдээ ердөө нэг ялагдсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь шүүгчийн саналаар ялагдсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.