Нийслэлд 41945 иргэн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 22, хоёрдугаар тунд 17, гуравдугаар тунд 393, дөрөвдүгээр тунд 321 нийт 753 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 71.9 хувь нь хоёрдугаар тунд, 51.8 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 4.4 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3027 жирэмсэн эх, 12-15 насны 68495 хүүхэд, 16-17 насны 27019 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn