Халдварын 2089 тохиолдол шинээр бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2089 тохиолдол бүртгэгджээ. Батлагдсан тохиолдлын 1373 нь Улаанбаатар хотод, 716 нь орон нутагт байна. Тухайлбал, энэ хугацаанд орон нутагт хамгийн олон тохиолдол Өмнөговь аймагт батлагджээ. Харин долоон аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

Гэрийн хяналт, ажиглалтад 54136 хүн байгаа бол 11573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 103 хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn