Халамж, тэтгэвэрийн доод хэмжээг нэмэхийг шаардлаа

Төрийн ордны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа Засгийн газарт тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлага хүргүүлж байна.

Иргэн Г.Хажидмаа “Монгол Улсад бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байхад тэтгэвэр тэтгэмж, халамж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөсөр хаясаар олон жил болж байна. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 188.000 төгрөгийг цар тахалтай холбоотойгоор 288.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Он гарсаар 188.000 болголоо. Яагаад иргэддээ ингэж дээрэлхүү хандаж байгаа юм бэ. 188.000 төгрөгийг нэмэгдүүлэх боломжтой. өндөр дүнтэй төсөв баталсан. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ингэж дээрэлхүү хандаж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын бодлого буруу байна. Иргэдийн асуудлыг шийдвэрлэхгүй байна. Луйвар хийсэн төрийн түшээдтэйгээ дайн зарлаж, улсын төсвөө татаж, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай хүмүүсийнхээ амьдралыг нэн яаралтай дэмжих шаардлагатай. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та нас биед хүрсэн төр удирдаж байгаа хүний хувьд хүүхэд наснаасаа салж, худал хэлэхээ больж, хөшөө барьж, нурааж тоглохоо болихыг, ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 1.000.000, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 188.000 төгрөгийг 500.000 төгрөг болгож ажиллахыг шаардаж байна” гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn