АНУ-ын иргэдийг Орос руу явахгүй байхыг зөвлөжээ

Өнгөрсөн оны намраас эхлэн ОХУ Украины хил орчимд их хэмжээний цэрэг, техник татан төвлөрүүлж, улмаар Украин руу дайрахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарах болсон. Үүнтэй холбоотойгоор АНУ тэргүүтэй Барууны орнууд Орост удаа дараа анхааруулга өгч, харин ОХУ “ямар ч улс руу дайрахгүй” хэмээн мэдэгдсээр байгаа юм. Гэсэн ч сүүлийн үед Барууны орнууд “болзошгүй дайн”-д бэлтгэн, АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжийнхаа хэмжээг нэмээд зогсохгүй тэнд байгаа иргэдээ эх орондоо эргэн ирэхийг уриалсаар байна.

Түүнчлэн АНУ-ын Төрийн департамент Орос руу аялахгүй байхыг иргэддээ зөвлөжээ. Украинтай залгаа хил дээр нөхцөл байдал хурцадмал байгаа, америкчуудыг тагнаж чагнаж болзошгүй, элчин сайдын яам тэдэнд тусламж үзүүлэх боломж хязгаарлагдмал болсон, түүнчлэн коронавирустэй холбоотой нөхцөл байдал хүндэрсэн зэргээс шалтгаалж ийнхүү Орос руу аялахгүй байхыг уриалсан байна.

Украины хил орчимд Орос цэргийн сургуулилалт хийж, цэргүүдээ ихээр төвлөрүүлж байгаагийн улмаас тухайн бүс нутаг дахь нөхцөл байдлыг таамаглах аргагүй тул ОХУ руу зорчихгүй байхыг Төрийн департамент зөвлөжээ. Үүнээс өмнө, АНУ-ын Төрийн департамент Оросын “аюул заналын улмаас” Киев дэх ЭСЯ-ныхаа гэрээт ажилтнууд болон тэдний гэр бүлийг АНУ руу эргүүлэн татах шийдвэр гаргасан юм.

Г.Бямбасүрэн www.shuud.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn