Москва, Киевийн хооронд хэлэлцээ явуулах таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд Украины хойд нутгаас цэргээ татах тушаалыг Путин өгчээ. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга өчигдөр /2022.04.06/ “LCI” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
Түүнчлэн Буча хотод энгийн иргэдийг хөнөөсөн хэрэгт Оросын цэргүүдийг буруутгаж буйг Песков эрс няцаалаа. “Нийтэд дэлгэсэн гэрэл зургууд нь урьдаас төлөвлөсөн, хуурамч үйл ажиллагааны үр дүн байсан гэдгийг бид хатуу баталж байна. Хиймэл дагуулаас авсан зургуудыг сайтар харах хэрэгтэй” гэж тэр онцолжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.