Ардчилсан намын даргын сунгаа энэ сарын 3-нд болж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан. Тус сунгааг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талаас зохион байгуулсан юм.
Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал өнөөдөр болох юм байна.
Харин нөгөө талд нь С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын гишүүд уг сунгааг дүрмийн бус гэж үзэж буйгаа зарлаад байгаа. Учир нь хэд хоногийн өмнө Дээд шүүхээс баталсан Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр намын даргыг сунгаагаар бус Үндэсний бодлогын хорооны хурлаас томилохоор өөрчилсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.