ХАА-г дэмжих зээлийн хүүд Засгийн газраас 10.65 хувийн дэмжлэг үзүүлнэ

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг 2022 онд ноолуур, ноос, арьс шир бэлтгэл, газар тариалан, төмс, хүнсний ногооны тариалалт, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулан хоёр жилийн хугацаатай гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас олгохоор болсон. Энэ хүрээнд Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувьд хүргэх шийдвэрийг 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдөр гаргасан аж.

Үүнтэй холбогдуулан арилжааны банкнаас олгох Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүү нэмэгдэж байгаа тул Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулах зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс өнөөдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газраас 7.65 хувийн хүүгийн зөрүү төлөх байсныг нэмж 10.65 хувь болгон шийдвэрлэснээр хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгох нөхцөл бүрдлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn