“Хөтөлийн цемент шохой” компанийн хувьчлалыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

“Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах заалтыг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгох тогтоолыг баталсан. Энэ үеэр Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж “Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлсэн. Гэрээ 2021 онд дуусах байсан. Гэтэл 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар энэ компани бараг эзэнгүй болоод байна. Хувьчилж авсан хүн нь нас барсан. Өв залгамжлагчид нь авахгүй гэсэн. Ингээд үндсэндээ бараг эзэнгүй болчихоод байна. Хуулийн байгууллага шалгаад хувьчлах шийдвэрээ хүчингүй болго гэсэн санал ирүүлсэн. Үүний дагуу хувьчилсан шийдвэрийг нь хүчингүй болголоо. Энэ үйлдвэрийн цаашдын асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хариуцна. Энэ үйлдвэр өмнө нь 50 орчим сая долларын зээлтэй байсан. Уг зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Зээлсэн мөнгөө өмнө нь Худалдаа хөгжлийн банк болон гадаадаас авсан зээлдээ зарцуулаад дууссан” гэж байсан юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn