Оросыг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүллээ

НҮБ-ын Ерөнхий ассамблей өчигдөр /2022.04.07/ Женевт төвтэй Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс Оросыг түдгэлзүүлэх эсэх дээр санал хураалт явуулав. Санал хураалтын үр дүнд 93 орон дэмжиж, 24 орон татгалзсан бол 58 орон түдгэлзсэн байна.

Ерөнхий ассамблейн тогтоолын төсөлд “Хүний эрхийг бүдүүлгээр, системтэйгээр зөрчиж байгаа бол Хүний эрхийн зөвлөлийн гишүүний эрхийг түдгэлзүүлж болно” гэж заажээ. ОХУ-ыг “Хүний эрхийг бүдүүлгээр, системтэйгээр зөрчсөн, урвуулан ашигласан, мөн олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн” гэж үзсэн байна.

Санал хураалтад оролцсон нийт оролцогчдын гуравны хоёр нь дэмжиж байж ОХУ-ыг НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс гаргах юм. НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Мягмар гаригт ОХУ-ыг хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn