Ерөнхийлөгч Х.Баттулга тав дахь хоригоо Захиргааны ерөнхий хуульд тавьсан шалтгаан юу вэ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ 14 ХОНОГИЙН ДОТОР БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 30-ны /2019.05.30/ өдөр Захиргааны Ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавилаа. Энэ нь түүний Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш тавьж буй тав дахь хориг юм.

Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ сарын 9-ны өдөр /2019.05.09/ гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Хуулийг хэлэлцэж батлахаас өмнө Ерөнхийлөгч саналаа хүргүүлсэн ч УИХ хүлээж аваагүй. Тиймээс тус хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсан байна.

Ерөнхийлөгч чуулганы хуралдаантай өдрүүдэд хориг тавьбал 14 хоногийн дотор холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцэх учиртай. Түүнийг гишүүдийн 66.6 хувь нь буюу гуравны хоёр нь хүлээж авсан тохиолдолд хоригийг хүлээж авсанд тооцдог. Хэлэлцүүлгийн эдгээр өдрүүдэд УИХ-аас баталсан хууль, шийдвэрийн хэрэгжилт түр түдгэлздэг билээ.

Уг хуулийн төслийн гол агуулга нь УИХ-аас чиглэл өгсний дагуу улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүхэд хянахгүй байх юм.

Харин Ерөнхийлөгч Засгийн газрыг захиргааны шүүхийн хяналтаас гаргахыг дэмжээгүй бөгөөд “ Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хөндөхгүйгээр “Үндсэн хуулийн цэцээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд хамаарах бусад үйл ажиллагаа” гэсэн 3.1.8 дахь заалт нэмэх” санал хүргүүлсэн юм.

УГ ХУУЛИАР АРД ТҮМЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭСРЭГ ШҮҮХЭД ГОМДОЛ МЭДҮҮЛЭХ ЭРХГҮЙ БОЛСНЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭСЭРГҮҮЦЖЭЭ

Уг хуулийг баталсан нь олон хор уршигтай гэж мэргэжлийнхэн хэлж байна. Тодруулбал, ЗАСГИЙН ГАЗАР байгалийн баялаг, орд газруудыг дангаараа ашиглах ЭРХТЭЙ БОЛЖ БАЙНА.

Тодруулбал, уг хууль батлагдсанаар иргэд нутаг орондоо байрлах байгалийн орд газартай холбоотой үүссэн маргааныг шүүхээр шийдүүлэх боломж хуулиар хаагдаж байна гэсэн үг юм.

Байгалийн баялгийг захиран зарцуулах эрхийг Засгийн газар дангаараа эзэмшсэнээр малчид болон нутгийн иргэд бэлчээр, гол усаа хамгаалах эрхийг хассан үйл явдал болов.

Мөн уг хуулиар Үндсэн хууль “Газрын доорх баялаг ард түмний мэдэлд байх” гэсэн заалтыг зөрчилдаж байгаа юм. .

Хамгийн ноцтой нь, Үндсэн хуулийн ЧУХАЛ заалттай зөрчилдсөн тус хуулийг ердөө 20 гишүүн баталсан нь анхаарал татаж байгаа юм. Хуралдаанд оролсон гишүүдийн 50 хувиар хуулийн өөрчлөлтийг баталсан ч 20-хон гишүүний саналаар ийм чухал асуудлыг шийдвэрлэж болохгүй гэх олон нийтийн шүүмжлэл ч их байна.

Тодруулбал, Хуралдаанд нийт 38 гишүүн оролцсноос 20 нь дэмжсэн байна. Иргэдийн эрх болон Үндсэн хуультай харшилсан тус хуулийг Б.Чойжилсүрэн, Ц.Гарамжав тэргүүтэй уул, уурхайн бизнестэй гишүүд дэмжсэн байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

ДЭМЖСЭН ГИШҮҮДИЙН НЭРС

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn