ХАРИЛЦАГЧИД ЗӨВЛӨХ БАНКНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

 

Монголбанк, Монголын Банкны Холбоо, Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран “Монгол Улсад Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтнийг сургах  онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний  батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа  боллоо. Ёслолын арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван,  ХБНГУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч , Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Төв банкнаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ. Тус бодлогын хүрээнд 2017 оноос хэрэгжиж байгаа энэхүү төсөл нь банкны салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж, банкны үндсэн ажилтны ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх,  урт хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн болно.

Иргэд өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход санхүүгийн суурь мэдлэг чухал ач холбогдолтой байдаг. Иймд иргэдтэй шууд харилцах банкны ажилтныг нэн тэргүүнд чадавхжуулан, зөвлөгөө өгөх ур чадварт суралцуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг тус төсөл нь дэмжин ажиллаж байна.

Харилцагчид зөвлөх Банкны мэргэжилтнийг сургах онол, практик хослуулсан сургалтад энэ удаад 11 арилжааны банкны 65 ажилтан амжилттай хамрагдлаа.

Фото зураг:

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn