ХЭҮК Дотоодын цэргийн 05 дугаар ангид хяналт шалгалт хийж байна

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод нь задарч нас барсан явдал гарсан. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг мэдээлэл хийлээ. Мэдэгдэлд “Хугацаат цэргийн алба хаагч амиа алдсантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус ангид хяналт шалгалт хийж, нөхцөл байдалтай газар дээр танилцаж ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар тус ангид Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн штаб, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид дотоод хяналт, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд комисс хяналт тавьж, мэдээлэл солилцон ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn