Аюулгүй бүс байгуулахаар Орос, Украинтай зөвшилцөл хийж байна


Олон улсын цөмийн хяналтын байгууллагын тэргүүн Запорожье АЦС-ын эргэн тойронд аюулгүйн бүс байгуулах талаар Орос, Украинтай анхны зөвшилцөл хийж эхэлсэн гэж мэдэгдлээ. Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) ерөнхий захирал Рафаэль Гросси Даваа гаригт Вена дахь төв байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.

Гросси ноцтой ослоос урьдчилан сэргийлэхийн тулд станцад цөмийн аюулгүйн хамгаалалтын бүс яаралтай хэрэгтэй байна гэв.

Нэн яаралтай бөгөөд зайлшгүй зорилт бол станцын аюулгүй ажиллагаанд саад учруулж буй буудлага, цохилтыг зогсоох явдал гэдгийг мөн онцоллоо. Ийм байдал цаашид үргэлжлэх ёсгүй гэж тэрбээр нэмж ярив.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn