Хөх хот руу зөвхөн Хятадын визтэй иргэд зорчино


Гадаад харилцааны яамнаас Монгол, Хятадын хоорондын нислэгийг сэргээн нэмэгдүүлж, долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэх асуудлыг Хятадын талтай тохиролцжээ. Энэ хүрээнд хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон агаарын тээвэрлэгч компаниуд холбогдох зөвшөөрлөө харилцан авах, хуваариа тохиролцох чиглэлээр ажиллаж байна.

Хятадын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны долдугаар сарын 19-ны СА902 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр очсон зарим хүнээс Covid-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул нислэгийг хоёр сарын хугацаанд зогсоогоод буй. Тодруулбал, наймдугаар сарын 8-наас дөрвөн удаагийн нислэг буюу аравдугаар сар хүртэлх нислэгийг зогсоох шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл энэ сараас дахин нислэгийг сэргээж буй юм.

“Эйр маркет” компанийн Гуанжоу явах билет бичилт нэг талдаа гурван сая 250 мянган төгрөг байна.

Улаанбаатар хотоос Хөх хот руу зөвхөн Хятадын визтэй иргэд явах эрхтэй бөгөөд Бээжин явах нислэгийн захиалга хийхгүй байгааг авиа компаниуд хэллээ.

Харин “МИАТ” компанийн хувьд Гуанжоу явах нислэгийн үнэ хоёр сая төгрөг байна. Хоёр сарын өмнө буюу долдугаар сард, сард нэг удаа нисч байжээ. Энэ сарын хувьд Пүрэв болон Ням гаригуудад Гуанжоу руу нисэх юм байна. Харин ирэх аравдугаар сарын нислэгийн тухайд үнэ болон долоо хоногт хийх нислэгийн хуваарийг тухайн үед гаргана гэлээ.

Мөн “Аэро Монголиа” компани нь энэ сарын 16-наас эхлэн Хөх хот руу нисэх бөгөөд хоёр долоо хоногт нэг удаа ниснэ. Үнийн хувьд 2,990,000 төгрөг байхаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn