Завхант гарсан түймэрт 7600 гаруй га талбай шатаад байна


Завхан аймгийн Баянтэс сумын нутаг Цуурайгаас есдүгээр сарын 8-ны өдөр гарсан гал түймрийн тархалт нэмэгдсээр хилийн 0277 дугаар ангийн 0310, 0271 дүгээр салбарын хариуцсан хэсэг, Хайчийн даваа, Баян-хөндий зэрэг газрууд түймэрт өртөж одоогийн байдлаар 7600 гаруй га талбай шатаад байна.

Түймэр унтраах бүлэгт хилийн цэргийн 0277 дугаар ангийн төв, хилийн цэргийн салбаруудаас 80 гаруй алба хаагчид 7 техник хэрэгсэлтэйгээр оролцож байгаа бол
Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс сум, Увс аймгийн Баруунтурууны Онцгой байдлын анги,
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, Завхан аймгийн Тэс, БаянТэс, Асгат сумын удирдлага, ард иргэд, дүйцүүлэх алба хаагчид гээд нийт 341 хүн, 40 гаруй техник оролцож байгаа бол хил давсан түймрийн хэсэгт ОХУ-ын Кизыл хотын ойн анги, хилчид, ард иргэд мөн 100 гаруй хүний бүрэлдэхүүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn