Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын хооронд соёл, урлагийн салбарын харилцааг хөгжүүлэх зорилгоор “Туркийн кино өдрүүд”-ийг 2022 оны есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд “Тэнгис” кино театрт зохион байгуулах гэж байна.
“Туркийн кино өдрүүд”-ээр гурван өдрийн турш Чаган Йырмак, Бурак Аксак, Кыванч Баруөнү Ылмаз Эрдоган зэрэг Туркийн нэрт кино найруулагчдын бүтээлүүд болох
“Үлгэрт гардаг охин”,
“Эртугрул- 125 жилийн дурсамж”,
“Нөхрийнхөө хэрээр ярь”,
“Хонгорхон минь”,
“Зүүд”,
“Төгс төгөлдөр”,
“Мартвал шивнээрэй” зэрэг уран сайхны кинонуудыг монгол хадмал орчуулгатайгаар үнэ төлбөргүй толилуулах болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.