“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилтнуудаа дэмжих чиглэлээр Солонгосын талтай хамтран ажиллана

“Эрдэнэс-Тавантолгой” ХК КТО (БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорац)-тай хамтын ажиллагааны санамж бичгийг 2019 оны зургадугаар сарын 4-ний өдөр байгууллаа.

Санамж бичигт”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, БНСУ-ын төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн дэд ерөнхийлөгч Пак Жон Ха нар үзэглэв.

Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд компанийн ажилтнууд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх болон зорилтот сургалтуудад хамрагдаж, эрүүл мэндийн болон байгууллагын урамшуулалт аялал зэрэг хөтөлбөрт оролцох боломжтой болох юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn