Стресс тайлах жор

Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгүй, ямар ч мэдрэмжгүй, уурлаж бухимдсан, хүйтэн хөндий нэгэн болгодог.
Стресс хэдий чинээ удаан үргэлжинэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг. Та өвчнөө өчнөөн эм тариагаар бөмбөгдөөд эмчлээд л байдаг, өвчөн хэвээрээ л. Энэхүү дөнгөж илэрсэн шинж тэмдэг, зовиуртай нь л тэмцэхээсээ илүү үндсэн шалтгааныг олж, үүр уурхайг нь устгах нь чухал юм. Стресс үүсэх, стрессэнд орох шалтгаан, түүний явц зэрэг нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Одоохондоо энэ бүгдэд тохирсон ганц, төгс арга хараахан бий болоогүй байгаа билээ.
Зарим нэг хүн уурлаж, уйлж, бухимдаж байгаад тайвширдаг байхад, зарим нь архи ууж, дуугаа хурааж, эсвэл хэн нэгэнд ярьж, эсвэл ямар нэг юм хийх гэх мэтээр стрессээ тайлдаг. “Зуут татах” кофе, эм ууж стрессээ тайлах арга нь сөрөг үр дагварыг агуулан хүний эрүүл мэндэд хортой юм.
Архийг стресс тайлах аргаа болгосноор дараах сөрөг байдал үүсдэг.

Сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл, хариу үйлдэлийг бодитой зохицуулж байсан үйл явц тасалдах, самуурах
Хараат байдал бүрдэх
Оюун ухааны чадамж буурах
Шинэ бэрхшээлт асуудал үүсэх
Архиар стресс тайлах нь огт хэрэггүй зүйл үү гэвэл бас ч тийм биш юм. Архи нь хамгийн үр дүнтэй урт удаан хугацаанд стрессийг намдаадаггүй. Хэрвээ архиар намдаахаар болвол тунг нь тааруулах хэрэгтэй. Эрэгтэй хүн хоногт тунг 3 удаа, эмэгтэй хүн 2 удаа хэрэглэж болно. /жич: 1 тун гэдгийг шилэн аягаар нэг дарс, эсвэл нэг хундага эсвэл 250-300 грам шар айраг байж болно/
Стрессээс ангижрах хамгийн оновчтой хүчирхэг арга бол хүний ухамсар юм.
Хүн бүр л стресст өртөж, сэтгэл зүйн хямралд орж байдаг учир хамгийн гол нь ухамсараа залж удирдаж чадвал стрессийг удирдан даван туулж чадах болно. Ер нь хүн гэдэг амьтан өөрөө сэтгэлийн хөдөлгөөний өөрчлөлт хувиралтанд оршин амьдардаг болохоор үргэлж эерэг сэтгэлийн хөдөлгөөн дунд амьдарна гэж үгүй.
“Та хайр дурлал, ажил төрөл, найз нөхөд, гэр бүлийн байдлаасаа болж стресст орж байсан уу?” гэж асуухад “үгүй” гэж хариулах хүн олдохгүй биз ээ. Стресст орсон үед стрессээс гарах аргыг хүн бүр тэр болгон мэддэггүй.
Ингээд стресснээс гарах, стрессийг эмчлэх энгийн хэдэн жорыг толилуулъя

Шалтгааныг устга
Шалтгааныг устгахын тулд жишээ нь та ажлаасаа болж, их стрессэнд ордог гэвэл, таныг таарамж муутай даргыгаа буудаж, ааш муутай нарийн бичгийн амыг скочд гэсэн үг биш юм.
Та ажил дээрээ
Өрөөнийхөө хамгийн дуу чимээ багатай, зайдуу буланд ширээгээ тавьчих.
Өөрийн хүч, толгой хүрэхгүй ажлаас татгалзаж, “Үгүй” гэж хэлж сур.
Онцын хэрэггүй л бол телевизээр гарч байгаа бүхнийг үзэх гэж өөрийгөө бүү албад.
Үнэхээр ажил чинь таалагддаггүй бол ажлаасаа гар.
Бусдын өмнөөс өөрөө өөртөө хариуцлага бүү хүлээлгэ.
Хийж амжаагүй, чадаагүй зүйлийнхээ төлөө өөрийгөө бүү шийтгэ. Амжина.
Хамгийн гол нь та эрүүл, сэтгэл санаа өөдрөг байх ёстой. Тэгсэн цагт бусад нь аяндаа болно
Бүтэх зүйлийн араас бүү хөөцөлд / Хүрч болохуйц зорилго тавь/
Өөртөө үргэлж инээмсэглэл бэлэглэ /Нөхцөл байдлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар хүлээн авах чадвараа сайжруул. Хошин шогийн мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэй.
“Инээд бол хүчирхэг байдлын илэрхийлэл төдийгүй өөрөө асар их хүч” А. В Луначарский
Бусадтай хуваалц / Сайн хоолло:Бие махбодод хэрэгцээт эрдэс бодис, амин дэмээр баялаг янз бүрийн, чанартай, илчлэгтэй хоол унд хэрэглэ. Өлсөх, их идэхийг цээрлэ. Жимс ногоо, шоколад, мөхөөлдөс зэрэг нь таны туйлдаж ядарсан мэдрэлийг сэргээх болно./
Хэн нэгэн чамд хэдий муу хандана, чи төдий чинээ сайн ханд
Бусдыг ялгаваралгүй нөхөрлө
Бие биенээ уучил
Стрессээ гадагшлуулж, сэтгэл зүрхээ онгойтол ярь / шалихгүй юмыг дэвэргэж бүү шанал/
Эв найрамдалтай бай
Хайрлаж хүндэлдэг хүмүүстэйгээ өнгөрүүлсэн мөч бүрийг нандигна
Өөртөө итгэлтэй бай /Гадаад төрхөө өөрчлөх нь хүнд урам зориг хайрлаж, дахин төрсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Үснийхээ засалтыг өөрчил.
Шинэ хувцас худалдаж ав.
Өрөөнийхөө тавилгуудын байрыг өөрчил.
Бүх биендээ массаж хийлгэ.
Үнэртэй усаа соль.
Хамгийн гол нь амьдралд хайртай байж, амьдралын сайн сайхныг мэдэрч, баярлаж хөөрч чаддаг бай. Өөрийгөө хайрла. Шинэ өглөө бүрийг өөрийгөө магтахаас эхэл/
Сул дороо нэгнээ хүндэл
Хааяа амарсан шиг амарч сур /Та үнэхээр амарсан шиг амрахыг хүсэж байвал, гар утсаа салгаад, бүхнээс дайжиж, ажил төрөл, ар гэртэй холбоотой бүхий л проблемуудыг толгойноосоо бүр мөсөн авч хая. Та удахгүй эргээд л тэдэн дээр очно шүү дээ.
Спорт танхимд хөлсөө гартал, штанг, гантиль өргө. Багаа бүрдүүлээд, сагс, волейбол, биллъярд, өөрийнхөө чаддаг төрлөөр мөрийтэй ч хамаагүй тогло.
Ямар ч тэнхээгүй болтлоо сексд.
Үхтэлээ дурла.
Сэтгэл хөдөлгөм мелодрам, өөрийн эрхгүй нударга зангидам боевик эсвэл шар үс бостол жихүүцэх аймшгийн кино үз. гэх мэтчилэн өөрийнхөө чадах, дуртай бүхнээ улайран хий./
Өөртөө чөлөөт цаг гарга / Караокед орох, интернэтээр аялах хотоос гадагш салхинд гарах, бааранд суух мөн найз нөхдийнхөө урилганд та “Явах уу, байх уу..”хэмээн эргэлзэж, шийдэж ядан байна уу? Хэрвээ эргэлзэж байвал, та заавал яв. Та үнэхээр л хүсээгүй бол эргэлзэхгүй шүү дээ. Тэнд танд арай л өөр байх болно./
Эрсдэлийг урьдчилан тооц / Ажлаа төлөвлөж сур/
Амьдрал мөнгөн дээр тогтдоггүй

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn