Конор Макгрегор шүтэн бишрэгчээ дээрэмдсэн хэргээр баривчлагджээ

Холимог тулааны урлагийн анхны холбоо болох “UFC”-ийн од Ирландын тамирчин Конор Макгрегор өчигдөр АНУ-ын Майами хотын цагдаагийнханд баригдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тамирчин залууг “бусдыг дээрэмдсэн” хэргээр баривчилсан гэдгээ цагдаагийн газраас уламжлав.

Тэрбээр “Fontainebleau Miami Beach” гэх таван одтой зочид буудалд буудалласан аж.

Конор өчигдөр зочид буудлаасаа гарч явахад түүний нэгэн шүтэн бишрэгч зөвшөөрөлгүй зургийг нь авсанд уурлаж, гарт утсыг нь булаан авч, газар шидсэнийхээ дараа эзэнд нь өгөхгүй авч явжээ. Шүтэн бишрэгч түүнээс утсаа авч чадаагүй учир ийнхүү цагдаад хандахад хүрчээ.

Уг хэргээс хагас цагийн дараа цагдаагийнхан Конорыг дээрмийн хэргээр баривчилсан аж. Хохирогчийн утас 1,000 ам.доллар байсан ба уг хохирлыг Конороор бүрэн төлүүлэхээр болжээ.

Өдгөө 30 настай Конор өнгөрөгч онд өрсөлдөгч тамирчныхаа сууж явсан автобус руу дайрч, танхайрсан юм. Энэхүү дайралтын дараа шүүхээс тамирчинг уур бухимдлаа барьж сурах тусгай сургалтад хамруулахаас гадна таван өдрийн хугацаатай нийгэмд тустай хөдөлмөр хийх шийтгэл оноож байв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn