Шүүхээс М.Энхсайханыг суллах шийдвэр гаргалаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг чөлөөлсөн байна. Шүүхээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах шатанд хэн нэгэнд давуу эрх олгосон байж болзошгүй үндэслэлээр АТГ өчигдөр Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг сэжигтнээр татан, саатуулаад байсан юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn