М.Энхсайханыг цагдан хорьжээ

Монгол Улсын Шадар сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой буюу 2019.06.20-ны 23.00 цагийн орчим цагдан хорилоо. Ямар учраас хорьсон тухай албаны эх сурвалж мэдээлэл өгөөгүй байна. “Таван толгой”-н орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгаж байсныг өмнө нь бид мэдээлсэн. Мөрдөн байцаалтын явцад саатуулах үндэслэлтэй гэж үзсэн аж. Түүнийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангид саатуулаад байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn