“Боинг” компани “Boeing 737 Max” онгоцнууддаа шинэчлэл хийхээр болжээ

Хэдхэн сарын дотор хоёр удаа осолдож, нийтдээ 350 орчим хүний аминд хүрээд байгаа “Boeing 737 Max” загварын онгоцонд ирэх дөрөвдүгээр сараас эхлэн дизайны өөрчлөлт хийх зөвшөөрлийг АНУ-ын эрх баригчид нисэх онгоцны үйлдвэрлэгч “Боинг” компанид олгохоор болжээ.

Ням гарагт Этиопын агаарын тээврийн компаний “737 Max” нисэх онгоц осолдсоны дараа Хятад, Индонез, Этиоп, Монгол, Өмнөд Африк, Сингапур зэрэг улс орнууд уг загварын онгоцыг ашиглахаа түр зогсоосон юм. Харин АНУ “737 Max”-аар нислэг үйлдэхэд одоохондоо аюулгүй гэж үзсэн байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард Индонезид “737 Max” онгоц осолдож 189 хүний аминд хүрсэн бол хэд хоногийн өмнө Кени улсыг чиглэж байсан Этиопын агаарын тээврийн адил загварын нисэх онгоц хөөрснийхөө дараа удалгүй осолдож бүх 157 зорчигч амиа алдсанаар тус онгоцны техникийн аюулгүй байдал дэлхий дахинд хурц сэдэв болоод байсан юм.

Түүнчлэн “Боинг” компани АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргааны (FAA) зөвлөмжийн дагуу ирэх долоо хоногуудад “Boeing 737 Max” онгоцнууддаа програм хангамжийн шинэчлэл хийхээр болсноо зарлажээ. Програмын шинэ хувилбар нь “нисэх онгоцыг улам найдвартай болгох зориулалттай” хэмээн компаний зүгээс мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn