Заамарын гурван уурхайн үйл ажиллагааг зогсоолоо

МХЕГ-ын 12 дахь цахим шуурхай хурлаас өгсөн үүргийн дагуу Газрын даргын баталсан 19/108 дугаартай удирдамжаар Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геологи, уул уурхайн, Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.
Шалгалтад 11 аж ахуйн нэгж, байгууллага, 3 бичил уурхайн нөхөрлөл хамрагдсан ба 181 зөрчил илрүүлж 3 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг улсын /ахлах/ байцаагчийн актаар зогсоож, 135 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, 38 заалт бүхий зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Эх сурвалж: МХЕГ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn