Монголд анх удаа шөнийн клубт варьете жүжиг тоглогдоно

Урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн “Саксафон” моно жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Ингэхдээ театрын тайзнаа бус шөнийн клубт тоглогдох төдийгүй найруулагч Н.Дорждэрэм тус зохиолыг монголд төдийлөн олон хийгдэж байгаагүй “варьете” хэлбэрт оруулан тавихаар болжээ. Жүжгийн гол дүрд “Татар ажиллагаа” киноны Колягийн дүрээр үзэгчдийн танил болсон СТА Э.Батхүү тоглох гэнэ. Тэрээр УДЭТ-ийн туслах найруулагчаар ажиллаж байснаас гадна хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээж байсан туршлагатай. Мөн түүнээс гадна уран нугараач Ж.Цэрэндулам, балетчин Т.Батцэцэг нар тус уран бүтээлд оролцож байгаа юм байна.
Сонирхуулахад “Варьете” нь анх 18-р зууны үед Итали улсад үүссэн урлаг юм. “Варьете” гэдэг үгийн утга нь онцгой содон үйл явдал гэж орчуулагддаг. Тийм ч учраас варьете жүжигт урлагийн бусад өөр төрлүүд нэгдэн нийлж нэг цогц үзүүлбэр болдог байна.
Тиймээс энэ сарын 31-нээс “New marquee center”-ийн тайзнаа 21 цагаас тоглогдох “Саксафон” варьете жүжиг нь монголын театрын түүхэнд бас нэгэн өнгөлөг содон хуудсыг нэмэх нь гарцаагүй биз ээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn