Зуны халуунд жирэмсэн эмэгтэй юунд анхаарах хэрэгтэй вэ?

Сүүлийн үед бүгчим халуун байгаатай холбоотой жирэмсэн эмэгтэйчүүд анхаарал хандуулах хэрэгтэй зөвлөгөө орууллаа. Үүнд:

Онцын шаарлагагүй бол хэт халалтын үед гадагш гарахгүй байх. Өглөөний 10-17 цагийн хооронд нарны гэрэл хамгийн хурц, хортой байдаг.

Гадагш гарахдаа агаар сайн нэвтрүүлдэг, хэвлий болон гарын шуу хэсгийг далдалсан цайвар өнгийн даавуун хувцас өмсөх.

Нарны хаалт, саравчтай малгай өмсөх. Хэвлий болон толгойг наранд халахаас онцгой сэргийлэх.

Жирэмсэн үед нөсөөжилтийн өөрчлөлттэй холбоотой нүүр амархан сэвхтдэг учир нарны туяа тусгахгүй байх, нарны хамгаалалттай тос хэрэглэх.

Идэвхтэй хөдөлгөөн, биеийн ачаалалаас аль болох зайлсийх.

Шингэн юм хангалттай хэмжээгээр уух. Жирэмсэн үед уух юмны хамгийн сайн сонголт бол цэвэр ус гэдгийг санаарай. Хийжүүлсэн хүйтэн ундаа, зайрмаг хэдийгээр сэрүүцүүлэх мэдрэмж төрүүлэх боловч сахарын агууламж өндөр тул нүүрс усны хэрэглээг хэтрүүлж цусанд сахар нэмэгдэх, жин нэмэх таагүй нөлөө үзүүлдгийг анхаараарай.

Халуун байгаатай холбоотой хоол хүнсний зүйлс амархан мууддаг тул хоолны хордлого авахаас онцгой сэргийлээрэй. Гудамжинд ил задгай зарж багаа болон хоносон, удсан хоол идэхгүй байх, өндөр темпратураар ариутгах боломжгүй салат, зууш хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Өглөө, оройн сэрүүнд өрөөндөө агаар оруулах. Унтлагын хувцас, ор хөнжлийн даавуугаа агаар сайн нэвтрүүлдэг даавуун материалтайг сонгох. Агаар чийгшүүлэгч, сэнс, кондишн зэргийг хэрэглэхдээ халууцаж байгаад цочир даарахгүй байх зэргийг бодолцоорой.

Халууцаж байгаад хэт хүйтэн зүйл уух, хэт хүйтэн усанд хөлөө дүрэх, орох зэрэг нь темпратурын хэт хэлбэлзэл таны эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлөхийг анхаараарай.

Анхаарал хандуулсан танд баярлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг “Эрүүл удам” номноос аваарай.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn