Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т 2019.08.05-ны өдрийн 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй гэж Онцгой байдлын албанд мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn