Усанд боогдсон 44 иргэний аюулгүй байдлыг хангав

Улаанбаатар хотод өчигдрөөс /2019.08.05/ эхлэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буулаа гэсэн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 44 иргэний /29 том хүн, 15 нь хүүхэд/ аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт аадар бороо орж үер буусны улмаас 12 байшин, 15 гэр, 2 автомашин усанд автаж, 17 том хүн, 14 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагаар Нийслэлийн Аврах анги 105, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 52 алба хаагч, 10 автомашинтайгааар 5 цаг ажиллаж аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үер буусны улмаас 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автаж, 12 том хүн, 1 хүүхэд үерийн усанд боогдсон мөн уулын амны ус их хэмжээгээр урсаж замын зорчих хэсгийн далан ачааллаа дийлэхгүй их хэмжээний ус тогтсон байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаа, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн “Хөрсны-Ус соруулах газар”, “Зүүн цахилгаан түгээх шүлжээ” ХХК, “Семахэдра” ХХК, “Дарданговь” ХХК-ийн нийт 55 алба хаагч, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, усанд автсан айл өрхийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, усанд автсан автозамын зорчих хэсгийг сэтэлж үерийн усыг гол руу урсгаж, аюулгүй болгоод байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn