“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжим хэрлэнгийн хөвөөнөө эгшиглэлээ

Дорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг өнгөрсөн амралтын өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний өдөр “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт тогтмол зохион байгуулагдана.

Аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театр нь бусад аймгууд дундаа симфони найрал хөгжимтэй орон нутгийн театр гэдгээрээ онцлог бөгөөд байгуулагдсанаасаа хойш 41 жилийн түүхэнд хуримтлагдсан баялаг урын сангаасаа дотоод, гадаадын шилдэг уран бүтээлүүдээс түүвэрлэн үзэгч, сонирхогчдодоо сонордууллаа.

“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолтыг Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын удирдаач, СТА Бадамын Гэрэлмаа удирдсан бөгөөд дараах уран бүтээлүүд эгшиглэн үзэгч түмний сонорыг мялаалаа.

МУУГЗ В.Боролдойн хөгжим “Цэнхэр дурдан алчуур” бүжгийн жүжгийн хөгжим
И.Штраус “Редакций марш”
МУТШ, Ардын жүжигчин Ж.Чулууны хөгжим “Миний ээж саальчин бүсгүй”
МУТШ, УГЗ, Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим “Тэнгэрийн орон”
МУТШ, УГЗ Э.Чойдогийн хөгжим, Дуучин Болдбаатар “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”
“Хаадын тоглоом” УСК-ны хөгжим
“Сувдан эрэг” киноны хөгжим
“Кавказад болсон явдал” киноны хөгжим
“Хаврын 17-н учрал” УСК-ны дууг, МУГЖ дуучин Ц.Ганзориг
Шаравын хөгжим “Сэтгэлийн эгшиг”
З.Хангалын хөгжим “Тань руу нүүж явна”
“Сайн муу хэрцгий” киноны хөгжим
“Биелэгдэшгүй даалгавар” киноны хөгжим
МУТШ, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн “Хэнтийн өндөр ууланд”
МУТШ, Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас” бүжгийн жүжгийн вальс
Оросын алдарт хөгжмийн зохиолч Чайковский хөгжим “Хунт нуур” балетын хөгжим
И.Штраус Сарьсан багваахай дуурийн ”Аянга цахилгаан дор”
Жорж Бизе “Кармен” дуурийн удиртгал хөгжим
Д.Туваансүрэнгийн шүлэг Г.Жүгдэрийн хөгжим “Дөлгөөн Хэрлэн” дуугаар гайхамшигт сонгодог аялгуу өндөрлөсөн.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn