Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчээр баталж болохгүй

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар ЗТХ-ийн сайдын мэдээллийг сонсож, замын ажлын талаар мэдээлэл сонссон байна. Дараагаар нь ХХААҮЯ, ЭХЯ-наас цаг үеийн мэдээлэл сонсох юм байна. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр зам иргэдийг их бухимдуулж байгаа. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байгаа учраас анхаарах ёстой. Энэ автозамын ажил хангалтай явагдаж байгаа нь яамны зүгээс өгч байгаа мэдээллээс харагдаж байна. Салбарын сайд энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. 11 дүгээр сард автозамын ажлыг тавьж дуусгана гэнэ. Ажлын явцын асуудалд онцгой анхаарах ёстой гэдгийг хэллээ.

АН-ын зөвлөлийн хурлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг мөн хэлэлцлээ. АН-ын зөвлөлөөс шаардлага хүргүүлээд байгаа. Энэ улс орон парламентын засаглалтай байх юм бол Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх ёстой. Орон нутгийн төвлөрлийг анхаарч, төрийн эдийн засаг, санхүү, хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Энэ гурван асуудалд АН-ын зөвлөл саналын томъёолол хүргүүлсэн.

Эдийн засагтай холбоотой “Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 60 хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалтыг тусгаж өгөх хэрэгтэй. Төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт эдийн засгийн эрх мэдлийг өгөх ёстой. Тэгж байгаа энэ төвлөрөл, түгжрэлээс гарна.

УИХ-ын гишүүн Үндсэн хуулиар заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах ёстой.

Үндсэн хуульд өөрчлөх эрх ард түмэн байгаа. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээс батлуулах шаардлагыг бид хүргүүлсэн хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Зөвшилцлийн ажлын хэсэг ямар үр дүнд хүрсэн бол?

-Хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Зөвшилцөх ажлын хэсэг. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд байр сууриа илэрхийлсэн. АН-ын зөвлөлийн саналд байр сууриа илэрхийлээгүй байгаа гэж үзэж байна. Намын жагсаалтаад ордог сонгуулийн системийг Үндсэн хуульд зайлшгүй тусгах ёстой. 76 жижиг тойрог төсвийн хөрөнгийг үр дүнгүй үрж байгаа юм. Сонгодог парламенттай байя гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх хэрэгтэй.

-Ард нийтийн санал асуулга явуулах нь цаг хугацааны хувьд амжихгүй гэж үзэж байгаа. Энэ талаар…?

-Ард нийтийн санал асуулга явуулах төлөвлөгөө анхнаасаа байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтээс асуух хэрэгтэй. Ард түмнийг мэдээлэлгүйг далимдуулж, Үндсэн хуулийг хүчээр баталж огт болохгүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn