Үр тарианы хураалт 83.5 хувь байна

10 дугаар сарын 25-ны байдлаар 82.4 мянган га-г ангилан хадаж нийтдээ 292.5 мянган га-гаас 361.7 мянган тонн үр тариа, үүнээс 349.6мянган тонн улаанбуудай,  14.7 мянган га-гаас 189.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 83.5 хувь, хүнсний ногооны хураалт 94.7 хувь, төмсний хураалт 98.3 хувийн явцтай байна.

2019 онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан.

 (Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ
Д/ДТаримлын төрөлХураах талбай         (га)Хураасан талбай           (га)Хувь Нэгжийн ургац        (цн)Нийт ургац(тн)
1Үр тариа35030729241683.512.4361759
2Төмс148561474498.3128.4189356
3Хүнсний ногоо8042    789194.7114.890572
4Тэжээл455673708577.823.587241
5Тосны ургамал782135183265.9     4.724478

2019 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1  градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn